Сургуулийн амьдрал

Дэлхийн боловсролыг Дэвшилтэт бодлогоор

Сурагчдын зөвлөл


Сургуулийн сурагчдын зөвлөл нь сурагчдын эрх ашиг, сонирхлыг төлөөлөн ажилладаг, тэдний дуу хоолойг сургуульд хүргэдэг, удирдлага, багш нартай хамтран ажилладаг байгууллага бөгөөд сурагчдын манлайлал, оролцоог дэмжих, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг.

Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа нь сурагчдын эрх ашгийг хамгаалах, сургуулийн орчныг сайжруулахад оролцох, сурагчдын дуу хоолойг сонсгож, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, манлайлал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургуулийн амьдралд идэвхтэй оролцоог дэмжиж ажилладаг ба дараах ач холбогдолтой.

  • Сурагчид манлайлах чадвараа хөгжүүлнэ
  • Хариуцлагатай, өөртөө итгэлтэй болох
  • Сургуулийн нийгмийн идэвхтэй гишүүн байх
  • Бусдын төлөө ажиллаж, хамтын зорилго төлөө нэгдэж сурах

Дугуйлан секцүүд


Манай сургууль сургалтын үйл ажиллагааны хажуугаар сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах 13 төрлийн дугуйлангуудыг хичээллүүлж байна. 

Үүнд: Арт дизайн, хар зураг, төгөлдөр хуур, гитар, бүжиг, гар бөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннис, чөлөөт бөх, шатар, даам, нум сум, морьт харваа, Steam хөтөлбөр багтана. 

Бага ангийн сурагчид шатар, даам, чөлөөт бөх, бүжиг, найрал дуу, төгөлдөр хуур, Steam хөтөлбөр, зургийн дугуйлангуудаас сонгон хамрагдана. 

Дунд, ахлах ангийн (6-12-р анги) сурагчид Арт дизайн, хар зураг, төгөлдөр хуур, гитар, бүжиг, найрал дуу, гар бөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннис, чөлөөт бөх, шатар, даам, нум сум, морьт харваа, Steam дугуйлангуудаас сонгон хамрагдана. 

Хичээлээс гадуурх хөтөлбөр


Хичээлээс гадуурх хөтөлбөр нь сурагчдын оюуны хөгжил, ур чадварын ололт, ёс зүйн төлөвшил, болон нийгмийн идэвхийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг. Энэ нь хичээлийн албан ёсны агуулгыг баяжуулж, хүүхдүүдийн сонирхлыг хөгжүүлэх сургуулийн үйл ажиллагаа юм. Манай сургууль дээр хэрэгждэг хичээлээс гадуурх үйл ажиллагааны чиглэлүүд:

Спорт, биеийн тамирын үйл ажиллагаа

– Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг
– Үндэсний бөх, шатар, гимнастик
– Спортын уралдаан, тэмцээнүүдэд оролцох

Урлаг, уран сайхны клубууд

Найрал дуу
Бүжгийн клуб (сонгодог, ардын, орчин үеийн)
Театр, жүжиг, илтгэлийн клуб

Шинжлэх ухаан, технологийн чиглэл

Робот, программчлалын дугуйлан
Математик, байгаль шинжлэлийн клубууд
STEM хөтөлбөрүүд (Science, Technology, Engineering, Math)

 Нийгмийн идэвхи, манлайлал

Оюутны зөвлөл, сурагчдын парламент
Ногоон клуб – байгаль хамгаалал
Сайн дурын ажил, нийгмийн хариуцлага

Сургалтын дэмжлэг үзүүлэх бүлгүүд

Ном уншлагын клуб
Англи хэлний клуб, цахим уншлага 
Даалгавар хийдэг бүлэг

Хөтөлбөрийн үр өгөөж нь

Сурагчдын сонирхол, авьяасыг хөгжүүлнэ
Багаар ажиллах, удирдан манлайлах чадвартай болно
Хичээлээс гадуур ч гэсэн сургуультайгаа холбоотой, идэвхтэй оролцогч байна
Ирээдүйн мэргэжил сонголтод чиг баримжаа олгоно. 

Хөтөлбөрийн хэрэгжих хэлбэр

Үйл ажиллагааДавтамжЗохион байгуулагч
Клубын уулзалтууд7 хоногт 1–2 удааБагш, мэргэжилтэн
Тэмцээн, уралдаанСар бүр, улиралдУдирдлагын баг
Төслүүд1 улиралд 1–2Сурагч+багш нар

Дотуур байр


Суралцагчидын дотуур байр нь дотуур байрны мэргэжлийн багш, сэтгэл зүйчтэй. Сурагчдын амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нь эерэг тав тухтай байх зориулалтаар тохижуулагдсан. Нэг дотуур байрны өрөө нь 4-6 хүүхэд байрлах эрүүл аюулгүй байдлыг хангасан 24/7 харуул хамгаалалттай.  

  • Дотуур байрны өрөө
  • Өрөө тус бүр ариун цэврийн өрөө душтэй 
  • Угаалгын хэсэг
  • Багш, сэтгэл зүйчийн өрөө
  • Эмчийн өрөө
  • Чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг


Сургуулийн хоолны үйлчилгээ


Сургуулийн хоолны үйлчилгээ нь сурагчдын эрүүл мэнд, сурлагын амжилт, бие бялдар, оюун ухааны хөгжилд чухал нөлөөтэй үйлчилгээ бөгөөд дотуур байртай сургуулийн хоолны үйлчилгээ нь нийт сурагчдын өдөр тутмын амьдралд шууд хамааралтай, эрүүл мэнд, сурлагын амжилт, өсөлт хөгжилд чухал үүрэгтэй үйлчилгээний юм.

Тэжээллэг, чанартай хоолоор сурагчдыг хангах нь зөвхөн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хичээлдээ анхааралтай, идэвхтэй оролцох үндэс болдог. Иймд нас насны онцлогт тохирсон илчлэг, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисын зохистой хэмжээтэй өдрийн 5 удаагийн хоол цайгаар үйлчилнэ.

Сургуулийн хоолны газрын зорилго нь сурагчдын өдөр тутмын тэжээлийн хэрэгцээг хангах, Эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, хооллох зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хоол тэжээлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх.

Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны газар, бэлтгэлийн өрөө, төхөөрөмж, хоол хүнсний чанар, хадгалалт, боловсруулалтыг шаардлагад нийцүүлсэн. 

Сургуулийн унааны үйлчилгээ


Сургуулийн автобус үйлчилгээ нь УБ хот Дүнжингарав худалдааны төвийн автобус зогсоол талбайгаас Ням гариг бүр явж, Баасан гариг бүр ирнэ. 

Сургуульдаа явах өдөр: Ням гариг бүр автобусанд суух цаг: 17.00 

Сургуулиас тарах өдөр: Баасан гариг бүр автобуснаас буух цаг: 16.30