Бага сургууль

Дэлхийн боловсролыг Дэвшилтэт бодлогоор

Green School бага сургууль


Кембрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөр нь 5-11 насны суралцагчдыг Кембрижийн дараагийн шатны хөтөлбөрөөр боловсрол эзэмшихэд нь чанартай бэлтгэл, суурийг нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон хөтөлбөр, арга зүйгээр олгодог онцлогтой хөтөлбөр юм.

Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх, эрүүл бөгөөд аз жаргалтай амьдрах чадварт суралцуулах 10 төрлийн хөтөлбөрүүдийг Кембрижээс санал болгодог бөгөөд Ногоон сургууль нь 1-5 ангийн сургалтдаа

  • англи хэл,
  • математик,
  • байгалийн ухаан,
  • digital literacy,

дэлхий нийтийн чиг хандлага хичээлүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна, урлаг гоо зүй,
биеийн тамирын хөтөлбөрүүдийг үндэсний хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан интеграци хийж сурагчдадаа олгодог олон улсын болон үндэсний хос хөтөлбөртэй сургууль юм.

Steam хөтөлбөр


Steam хөтөлбөр нь 1-5-р ангийн сурагчдад зориулсан загвар бүтээх, шинжлэх ухаанч мэдлэгийг олгох хөтөлбөр юм.  Шинжлэх ухаанч мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулах цогц агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнтэйгээр сургалтыг явуулдаг. 

Бага ангийн сурагчдын

  • эрэл хайгуул хийх чадвар,
  • асуудлыг шийдвэрлэх чадвар,
  • төсөлт ажлууд хийх,
  • шинжлэх ухаан,
  • инженерчлэл,
  • математик,
  • технологи,
  • артийн мэдлэг чадваруудыг дэмждэг.