Бага сургууль
Дэлхийн боловсролыг Дэвшилтэт бодлогоор
Green School бага сургууль
Кембрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөр нь 5-11 насны суралцагчдыг Кембрижийн дараагийн шатны хөтөлбөрөөр боловсрол эзэмшихэд нь чанартай бэлтгэл, суурийг нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон хөтөлбөр, арга зүйгээр олгодог онцлогтой хөтөлбөр юм.
Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх, эрүүл бөгөөд аз жаргалтай амьдрах чадварт суралцуулах 10 төрлийн хөтөлбөрүүдийг Кембрижээс санал болгодог бөгөөд Ногоон сургууль нь 1-5 ангийн сургалтдаа
дэлхий нийтийн чиг хандлага хичээлүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна, урлаг гоо зүй,
биеийн тамирын хөтөлбөрүүдийг үндэсний хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан интеграци хийж сурагчдадаа олгодог олон улсын болон үндэсний хос хөтөлбөртэй сургууль юм.
Steam хөтөлбөр
Steam хөтөлбөр нь 1-5-р ангийн сурагчдад зориулсан загвар бүтээх, шинжлэх ухаанч мэдлэгийг олгох хөтөлбөр юм. Шинжлэх ухаанч мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулах цогц агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнтэйгээр сургалтыг явуулдаг.
Бага ангийн сурагчдын





