Сургалтын орчин

Дэлхийн боловсролыг Дэвшилтэт бодлогоор

Дотуур байр


Суралцагчидын дотуур байр нь дотуур байрны мэргэжлийн багш, сэтгэл зүйчтэй. Сурагчдын амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нь эерэг тав тухтай байх зориулалтаар тохижуулагдсан. Нэг дотуур байрны өрөө нь 4-6 хүүхэд байрлах эрүүл аюулгүй байдлыг хангасан 24/7 харуул хамгаалалттай.  

  • Дотуур байрны өрөө
  • Өрөө тус бүр ариун цэврийн өрөө душтэй 
  • Угаалгын хэсэг
  • Багш, сэтгэл зүйчийн өрөө
  • Эмчийн өрөө
  • Чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг

Сургуулийн байр


Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001, Боловсролын менежментийн тогтолцооны стандарт ISO 21001, Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт ISO 14001 стандартуудыг авч боловсролын салбарт Монголийн анхны Ногоон боловсролыг дэмжигч, Олон улсын боловсролыг олгож буй сургууль бөгөөд сургалтын орчныг ногоон шийдлээр бүрдүүлж өгснөөрөө онцлогтой. 

  • Анги танхимууд
  • Хими, биологийн лаборатори 
  • Физикийн лаборатори
  • ICT лаборатори
  • Номын сан
  • Арт танхим 
  • Стем танхим
  • Area – 2
  • Одон орныг шинжлэх ухааны музей 
  • Биеийн тамирын заал
  • Урлаг заал
  • Нум сум харваа танхим
  • Хадгалах өрөө
  • Багш нарын өрөө
  • Багш ажилчидын оффисууд
  • Хоолны заал, бэлтгэлийн өрөө

Сургуулийн гадна сургалтын орчин: 


Сургуулийн хүрээлэн буй орчин нь суралцагчдад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ой мод, ногоон экологийн тэнцвэрт байгалийг хадгалсан үзэсгэлэнт газар байрладаг.

Олон улсын стандартад нийцсэн 7000мкв бүхий хөл бөмбөгийн талбайтай, хүнсний ногоо тариалах хүлэмж, цэцгийн мандал, Монгол өв уламжлалыг төлөвшүүлэх морьт харваа, цагаан идээ бэлтгэлийн гэр сууц, танхимын бус сургалтын байр, сургалтын цэцэрлэгт хүрээлэн бүхий сургалтын практик ногоон технологийг хэрэгжүүлэх сургалт судалгааны талбайгаас бүрдсэн орчныг бүрдүүлж өгснөөрөө манай сургуулийн сурагчид олон талт чадварыг эзэмших боломжтой.

  • Хөл бөмбөгийн талбай
  • Сагсан бөмбөгийн талбай
  • Агаарын теннисний талбай
  • Хүнсний ногооны хүлэмж
  • Нарны зай хураагуур
  • Ойн дундах гэрэлт гүүр
  • Дадлага сургалтын байр
  • Багш ажилчидын амьдрах байр
  • Хүүхдийн зуслангийн байр
  • Дум театр 
  • Үндэсний гэр
  • Их өргөө
  • Сургалтын задгай талбай