Дунд, ахлах сургууль

Дэлхийн боловсролыг Дэвшилтэт бодлогоор

Green School дунд, ахлах сургууль


Кембрижийн 11-18 насны дунд, ахлах ангийн сурагчдад зориулан боловсруулсан хөтөлбөр нь сурагчдад өргөн хүрээний, тэнцвэртэй боловсрол олгож, тэдний сургууль, ирээдүйн ажил, амьдралын туршид амжилттай хөгжин, дэвшихэд шаардлагатай суурь чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

Грийн скүүл Монголиа сургууль нь Монгол улсад анхны ногоон боловсролыг хэрэгжүүлэх сургалтын бодлого хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн сургалтын хөтөлбөрүүд, сургалтын орчинг бүрдүүлэн олон улсын болон үндэсний хөтөлбөрийн хичээлүүдийг хослуулан, сургууль онцлог алсын хараа, үнэт зүйлс, сургалтын бодлогод тохируулан хос хөтөлбөр, хос хэлээр хэрэжүүлэх боломжоор хангадаг.

Дунд анги 6-8 ангид Англи хэл, Математик, Байгалийн шинжлэх ухаан зэрэг нийт арван хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалснаар сурагчдад бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх, суралцахуйн олон арга барилд суралцан, хөгжүүлэх болгожийг олгодог. 

Кембрижийн IGCSE болон  AS/A level хөтөлбөр


Кембрижийн IGCSE болон  AS/A level хөтөлбөр нь сурагчид дэлхийн боловсрол, олон улсын суралцагчидтай мөр зэрэгцэн суралцах, ирээдүйд их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн их сургуульд бүрэн бэлтгэгдэх олон улсын стандарт болсон хөтөлбөр юм.

Сурагчдад өөрийн хүсэл сонирхол, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаатай уялдсан олон сонголттой хөтөлбөр санал болгодогоороо бусад олон улсын хөтөлбөрүүдээс давуу талтай.

Иймд сурагчид олон төрлийн хичээлүүдээс сонгон судлах, хөтөлбөрөөр дамжуулан суралцахуйн арга барил, бүтээлч сэтгэлгээ, чадвар, чадамжуудыг эзэмшихэд сурагч нэг бүрт хүрч, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 

IELTS-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр


IELTS-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь 10-12-р ангийн сурагчдадаа Грийн скүүл Монголиа сургуулийн туршлагатай, чадварлаг багш нар эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу зааж, хөтөлбөрийн хүрээнд сурагчдын бичих, ярих, сонсох, унших чадваруудыг сурагчдын онцлогт тохируулан сайжруулах зорилгоор хичээлийн жилийн эхэнд сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч, цаашид хүүхэд бүрийн онцлогт тохирсон үр дүнтэй аргаар Англи хэлний бүх чадварыг хөгжүүлдэг.

IELTS шалгалтын материалууд дээр ажиллаж, эссэ бичлэг, уншлага, яриа сонсголыг үе шаттайгаар зааж, гадаад багш нартай ярианы хичээл, вакумжуулсан сургалтын зарчмаар хэлний 4 чадварыг сайжруулж, сургуулийн МОСК шалгалт болон IELTS шалгалтанд бэлтгэдэг.

SAT-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр


SAT-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь Scholastic Assessment Test буюу SAT нь АНУ-ын их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэн орох гол шалгуур болдог.

Уг шалгалт Америкаас гадна дэлхийн өөр олон орны их сургуулиудын элсэлтийн голлох болон туслах шалгуурт багтсан байдаг. Тухайлбал, Япон улсын зарим тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад SAT-ийн оноо том давуу тал болдог.

Манай сургууль сурагчдыг SAT-ийн шалгалтанд 10-р ангиас эхэлж бэлтгэдэг бөгөөд тус шалгалтын агуулга, бүтэц дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр сургуулийн сургалтын технологи, заах арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан зохион байгуулдаг.

Ингэхдээ англи хэлний бичих, унших, математикийн бодлого бодох гэсэн чадваруудыг олгодог. Сургалтын цагийн төлөвлөгөөнд туссан цагийн дагуу хичээллэдэг ба сургуулийн Моск шалгалт, хариултын хуудас бөглөх дадал, шалгалтын тактик, зөвлөгөө өгөх зэрэг дэмжлэгийг үзүүлдэг.

HSK-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр


HSK-ийн шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь Hanyu shuiping kaoshi буюу Хятад хэлний түвшин тогтоох шалгалт юм. Бусад олон хэлэнд байдаг түвшин тогтоох шалгалттай адил энэхүү шалгалт нь БНХАУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог.

Манай сургууль нь HSK I-V дэс түвшинд 6-12-р ангид хэрэгжүүлэн шалгалтыг өгүүлдэг. Сурагчдын хятад хэлний үндсэн чадваруудыг дэмжсэн хөтөлбөрөөр мэргэжлийн хятад хэлний багш нар сургалтыг удирдан явуулдаг.