“Жаргалан Грийн” сургууль нь 2022 онд байгуулагдаж Ерөнхий боловсролын салбарт 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголийн анхны Ногоон боловсролыг дэмжигч Олон улсын боловсролыг олгож буй сургууль юм.

Ногоон технологийг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлэх шинэ цагийн иргэдийг бэлтгэнэ.

Байгальд түшиглэсэн ногоон сургалтын орчинд, хүрээлэн буй орчиндоо ээлтэй олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, эко хандлага харилцааг эрхэмлэсэн, хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт болсон сургууль байна.

Шинжлэх ухаан – Суралцахуй – Манлайлал (Science Education Leadership)
Нийгэмшихүй – Сэтгэлээ жолоодохуй – Сурахуй (Social Emotional Learning)
Тогтвортой Эко Амьдрах ухаан – Бүтээлч оршихуй (Sustainable Eco living)
Бидний тухай – Green School Mongolia
Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж,

Сургуулийн хүрээлэн буй орчин нь суралцагчдад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ой мод, ногоон экологийн тэнцвэрт байгалийг хадгалсан үзэсгэлэнт газар байрладаг бөгөөд
сургалтын цэцэрлэгт хүрээлэн бүхий сургалтын практик ногоон технологийг хэрэгжүүлэх сургалт судалгааны талбайгаас бүрдсэн орчныг бүрдүүлж өгснөөрөө манай сургуулийн сурагчид олон талт чадварыг эзэмших боломжтой.
Багш боловсон хүчнийг мэргэжлийн чадварлаг баг хамт олныг бүрдүүлсэн бөгөөд
зэрэг Гадаад Монголын шилдэг багш нар хичээл заадаг. Олон улсын шалгалтуудад өндөр амжилтуудыг үзүүлэн, 12-р ангийн төгсөгчид дэлхийн Топ их дээд сургуулиудад элсэн суралцаж байгаа амжилтуудыг үзүүлээд байна.




